Шууд Chart

"Эмчээ надад хөнгөлөлт бий юу"

2016-11-18 11:36:52

17 настай өсвөр насны хүүгээс хүүхдийн тэтгэмж авахаар 26-тай эмэгтэй шүүхэд нэхэмжлэл  гарган,  буруутан  болгожээ. 14-15 насны жаахан хөвгүүд долоо хоногт наад зах нь 1-2 удаа   эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж байгаа бол 19-24 насны залуусын дунд   бэлгийн замын  өвчлөл  өндөр хувь  эзэлж, энэ  асуудал  замбараагааа  алдаж  байгаа тухай андрологийн эмчийн үг сэрдхийлгэв. Эдийн засгийн боломжоосоо шалтгаалан стандарт эмчилгээ хийлгэж чадалгүй  даамжруулсаар эцэстээ эрчүүдээс хамааралтай үргүйдэл нэмэгдэх  хандлагатай болсон гээд  саар зүйл олон  дуулдаж  байна. Ирээдүйд өрх толгойлох, өсвөр насны  хөвгүүдийнхээ  дотоод  асуудал руу нэг өнгийцгөөе. Тэдний эрүүл мэнд, сэтгэлзүй, боловсрол мэдлэг, ёс суртахуун, аливаад хандах хандлагын тухай ярилцахаар өнөөдрийн сэдвээ  сонголоо.

Өсвөр насны тэр дундаа идэр залуу  хөвгүүдийн эрүүл мэнддээ хандах хандлага ямар байгааг эхлээд сонирхов. “Цэ энд Пү” эрэгтэйчүүдийн  эмнэлгийн  их  эмч  н.Ариунбаяртай  уулзсан юм.   

Тэгэхэд “Залуучуудад цочрол өгөх гэсэндээ бэлгийн замын өвчлөлийн  талаар нэлээн  таагүй мэдээллийг  нь  хэлэх гэж оролддог. Олон удаагийн шинжилгээ хийх ёстой, ахин ингэж болохгүй шүү гэх зэргээр багаггүй хугацааг зөвлөгөө өгөхөд зарцуулна. Харамсалтай нь өвчин авчихлаа гээд  дахиад л хүрээд ирдэг. Хамгийн марзан нь “Эмч ээ, би олон удаа ирж  байгаа юм чинь хөнгөлөлттэй биз дээ” гэдэг. Дэлгүүрт гутал зарж байгаа бол үйлчлүүлэгчээ урамшуулахсан. Харамсмаар  нь залуучуудийн ихэнх нь шууд эмчид  биш  эмийн сан  руу  очиж  ганц тариа тариулчихаад л  боллоо гэж үздэг. Найзуудаасаа асууж  ам дамжсан  байдлаар эмчилгээ хийлгэж  түрхэндээ намжаадаг. Мэдээж  эмийн  санч тулж ярилцахгүй, тайлбарлахгүй ухармсартай нь ажиллахгүй шүү дээ. Гэр бүлтэй  болсныхоо дараа  асуудал үүсэх  үед өвчин нь хүндэрч аль хэдийнэ түрүү  булчирхай руу нь орж үргүйдэлтэй болсон байдаг”   

Эрчүүдээс  хамааралтай  үргүйдэл буюу  стандарт  эмчилгээ

Өсвөр насны хөвгүүдийн эрүүл мэндийн тухай эхлээд ярьж байгаа минь ч учиртай. Дэлхийн хүн амын 15 хувь нь үргүйдлийн асуудалд нэрвэгдэх  болсныг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж, өдөр ирэх бүр ийм асуудалтай дэлхий нийт тулгарч эхэлсэн тухай ярьж байна. Харин манай улсын хувьд үргүйдлийн шалтгааны 50 хувь нь  эрчүүдээс хамаарах болсон  нь нэмэгдсэн үзүүлэлт юм. Зөвхөн ганцхан  жилд энэ асуудлаар нэг эмнэлэгт 200 гаруй эрэгтэй ханджээ. Хувь хүний эдийн засагт асар их хохиролтой, эмийн компаниудад энэ хэрээр хамгийн ашигтай бизнест бэлгийн замын  өвчлөл орж  байна.  

Бэлгийн замын халдварт өвчний “Олон улсын стандарт” эмчилгээ гэж бий. Төгс эмчлүүлье гэвэл дор хаяж 500 мянган төгрөгийн зардалтай. Гэтэл манай залуус чанартай үйлчилгээ авах боломж нь хэр билээ. “Монголд нэг бэрхшээл нь стандарт эмчилгээ хийнэ гэдэг хэцүү. Тухайн хүнийхээ санхүүд захирагдаж эмчилгээ хийх болдог. Зардалд нь тохируулж хямдхан үр дүн багатай эм сонгохоос аргагүйд хүрнэ” гэсэн  яриа  нэгийг  бодогдуулав.

Ер нь бэлгийн замын эмчилгээнд  маш  их зардал төлдөг гэдэг. Америк улс гэхэд л иргэд нь 5 тэрбум төгрөгийн зардал хувиасаа гаргасан байх жишээтэй.

Бүгд найрамдах Казакстан улс үргүйдлийн асуудалтай залуустаа эмчилгээнд нь зориулж мөнгө зарцуулдгаас  гадна  үр шилжүүлэн  суулгах 20 орчим төв байгуулсан байдаг юм байна. Хүн амын бодлоготойгоо уялдсан тэдний хэтийн төлөвлөгөөний дэргэд бид энэ асуудлаа тоотой хэдэн “Эрчүүдийн  эмнэлэг”-ийн  нуруунд  үүрүүлчихсэн  ч байж мэдэх юм. Уг нь 3 сая хүн амд урологийн 200 эмч ногдох ёстой ч 10-аадхан  мэргэжилтэн ажиллаж  байгаагаар үүнийг харчихаж  болно.  

“Чадлынхаа хэрээр эрэгтэйчүүдийн  үргүйдэлд  туслах гэж оролдож байна. Гэтэл  хэтэрхий олон хүн  үргүйдэлтэй  болчихоод,  бидний хийх зүйлээс  давчихаад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр  байнга   ярьдаг  ч харагдахуйц үр дүн байдаггүй. Манайхны бэлгийн хавьталт замбараагүй, бэлгийн замын өвчлөл “аймшгийн” байдалд  хүрсэн”  гэж  н.Ариунбаяр  эмч  хэлсэн.

Насанд хүрэгчдийн кино хандалтаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг

Өнгөц харах нь ээ өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд асуудалд орсон мэт харагдах ч сэтгэлзүйн хандлага, ёс суртахууны төлөвшилд орчин   тойрны нөлөө ямар байгааг, хэр зэрэг хүчтэй нөлөөлж байгааг бас анзаарахгүй өнгөрч боломгүй. Өнгөрсөн жил гадны сэтгэлзүйч манайд  ирэхдээ Монгол Ус цахим орчинд насанд хүрэгчдийн кино үздэг хандалтаараа  дэлхийн  200 гаруй  улсаас гуравдугаарт  жагссан  болохыг  хэлсэн  байх  юм.  Хүүхэд  залуусын орон  гэж хэлэгдэх  дуртай  бидний хувьд  хэн  илүү  их  хандаж  үзэж  байгаа  нь ойлгомжтой л  болов  уу! Мэдээллийн орон  зайг  хэт задгай, ямар ч хяналтгүй ашиглаж байгааг  Сэтгэлзүйч н.Ринжмаа ингэж тайлбарлаж  байлаа.  

“Манайд  хяналт  байхгүй. Хуулийн  зүгээс  ч тэр.  Уг  нь  телевизийн кино 18 наснаас  дээш гэдэг  боловч үнэн хэрэгтээ  бүгдийг  нь сайтаас үзчихсэн л байдаг. Хянахад хэцүү энэ асуудлыг гадныхан хуулиар  зохицуулсан  нь  бий.  Өсвөр насны  хүүхэдтэй  бол  +18  сайт руу орох  бүх  боломжийг  нь хаадаг. Эцэг,  эхийн зөвшөөрөлтэйгөөр  нэвтрэх  ёстой”  

Өсвөр үеийнхний сэтгэхүйг цэвэр ариун байлгахын тулд ёстой л өнөө мэдээллийн цензурээ энд ашиглах хэрэгтэй анзаарагдав. Харин өсвөр үеийн хөвгүүдийн сэтгэлзүйн асуудлаар Өмгөөлөгч н.Соёл-Эрдэнээс энэ сэдвээр  ярилцлага  авч  байсан юм.  

“Эр хүний хүч чадал эрдэм  оюундаа л байдаг. Эцэг, эх хөвгүүдээ оюунлаг болохын төлөө анхаарах хэрэгтэй. Сэтгэлзүйч ч хэлдэг юм  билээ. Эрэгтэй  хүүхийн дэргэд ээж нь нүцгэн шалдан гүйгээд байх уу гэдгийг ч бодох асуудал. Ёс суртахууны хувьд болохгүй гэдгийг залуу ээж нар анхаарах ёстой. Эрэгтэй  хүүхдийн  онцлог байдаг л даа. Багаасаа ил задгай, эрээ цээргүй зүйл харж өсөх нь бэлгийн бойжилт  эрт  явагдахад нөлөөлдөг. Наснаасаа эрт сонирхож эхэлнэ. Жишээ нь, манай өмгөөлөгч дээр 17  настай хүү “аав” болж түүнээс 26 настай хүүхэн шүүхэд хандаж  тэтгэлэг нэхсэн тохиолдол гарч байсан. Ийм үед манай хууль шүүхийн байгууллага анхаарал тавих хэрэгтэй. 10 насаар эгч гээд бодохоор магадгүй уруу татсан ч байж болзошгүй гэх мэтээр хуульчид соргог  хандах  ёстой”

  Хөвгүүдээ  хүчирхийллээс хамгаалъя ...

Хүчирхийллийн тухай асуудалд бид охиддоо илүү их анхаарал хандуулан хамгаалдаг. Гэтэл хүчирхийлэлд өртсөн бага насны хөвгүүн олон байдаг  тухай хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн ажилтан  ярьж  байсан юм. Гудамж талбайн орчинд, дэлгүүр орох, усанд явах замдаа хүчирхийлэлд  өртсөн тохиолдлууд ч гарч.  

 “Гэмт хэргийн тухай” хуульд хохирогчийг тодорхойлохдоо 14 хүртэлх насны “эмэгтэй” хүүхэд гэж  хүйс цохон зүйлчилсэн байгааг  хүний эрхийнхэн таатай хүлээж авдаггүй юм билээ. Гэтэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүүхдэд “ёс бусаар бэлгийн дур хүслээ хангасан” гэдэг заалт үйлчилж ял завших үзэгдэл бий гэнэ. “Гэмт хэрэгтэй тэмцэх тухай” хуулийн шинэчлэлд “хүйс харгалзахгүй”, “14 наснаас доош бол хүнд гэмт хэрэг”-т тооцохоор оруулсан сураг дуулдсан. Шинэчлэгдсэн хууль батлагдсан бол  өдийд эрэгтэй хүүхэд ч бэлгийн хүчирхийлэл, халдлагад өртөх юм бол  эмэгтэй  хүүхэдтэй адил зүйл анги үйлчилж, яг ижил  хуулийн  үйлчилгээ  авдаг  болсон гэсэн үг.

Монгол Улсад өсвөр насны хүүхдийн эрх ашгийг хэн, хэрхэн хамгаалж байна вэ гэдэг ер нь л бүрхэгдүү гэхээр. Үндсэн хууль болоод бусад гэрээ конвенцид 17-18 насыг хүүхэд хэмээн тунхагласан хэрнээ гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд ямар  ч хамгаалалтгүй. Энэ насандаа алдаж  эндэх юм бол насанд хүрэгчдийн шийтгэлээр ял эдлэсээр байгааг “Тэгш эрхийн төв”-ийн  гүйцэтгэх  захирал н.Ганбаясгах  ярьж  байсан удаатай.

“Харамсалтай жишээ ч бий. 60 мянган төгрөгийн хохиролтой хулгайн  хэрэгт холбогдсон өсвөр насны хүү өнөөдөр 10 жил 6 сарын чанга дэглэмтэй ял эдэлж суугаа. Хохирлыг нь бодохоор өнөөдөр 60 мянган төгрөгөөр наад захын төрийн албан хаагч үдийн хоол аваад л идчих мөнгө. Энэ шударга ёс мөн үү... Ерөнхийлөгчид өргөдөл бичсэн. Нэг хүү сайн сайхан явна гэдэг нэг гэр бүл сайхан явна аа л гэсэн үг. Өсвөр насны  хүү зөв хүн болон төлөвшиж,  хийж бүтээх хүсэл мөрөөдөлтэй  явна гэдэг  ирээдүйд  сайхан гэр бүл цогцлоох сайн  аав  болно л гэсэг үг”

“Засан  хүмүүжүүлэх”

Хэрэгт холбогдсон хөвгүүдэд оноож байгаа  шийтгэлийн тухай ийм нэг санал байна. Долоо хоногийн  хоёр  өдөр ахмад настны  асрамжийн газар  эмээ, өвөө нарыг халамжлах ажилд туслуулж яагаад болохгүй гэж. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдийг долоо хоногийн гурван өдөр нь очиж асран хамгаалж , агаар салхинд гаргах ажил хийлгэж бас болно.  

Бидний дууриах, жишээ авах дуртай өндөр хөгжилтэй Европ, Япон,  Солонгос орон энэ аргыг хэрэгжүүлдэг гэж сонссон. Шоронд хорихын  оронд үнэхээр хүнээ хүмүүжүүлж, нийгэмшүүлье гэвэл хорих ялыг нь албадан ажлаар соличиход болох  ч юм  шиг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бидний дунд хэрхэн амьдарч, хэзээ нэгэн цагт өтөл болохоороо хичнээн өрөвдөм болдгийг нүдээр үзэж, биеэр мэдэрвэл тэр нь ёстой л “засан хүмүүжүүлэх” нэрэндээ тохирох биз ээ. Нийгэмд хөлөө олон аядаж яваа өсвөр залуу үеийн хандлагад өөрчлөлт авчрах ч юм бил үү...  

Нийтэлсэн: Ж.Мөнхөө

"Эмчээ надад хөнгөлөлт бий юу"  
Үзсэн: 3468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Judge [182.160.35.xxx] 2016-11-18 17:21
Ehnii jisheen deeer 26 emegtei huuhdiin tetgeleg neheh bish uuruu nasand hureegui huuhed uruu tatsan hergeer eruugiin hereg uusne. 2-t 60000 tugrugnuu hohirloor hulgain heregt eruu uusehgui, hudulmuriin hulsnii dood hemjeetei tentseh hemjeenii hulgain heregt eruu uusgene. Iimees ene jisheeg hunii amaar sautar nyagtkakgui bichsenb yum shig sanagdlaa.
asdf [203.91.115.xxx] 2016-11-18 19:59
asd
asdf [203.91.115.xxx] 2016-11-18 19:59
asd
asdf [203.91.115.xxx] 2016-11-18 19:59
asdfasdf
asdf [203.91.115.xxx] 2016-11-18 19:59
asdfasdf
Зочин [202.70.34.xxx] 2016-11-18 19:24
өмгөөлөгчийн хэлсэн үгэнд эргэлзээгүй ттул оруулчихсан юм. Саналаа хуваалцсан танд талархлаа. цаашид анхаарнаа.
Зочин [202.70.34.xxx] 2016-11-18 17:08
шийдчихсэн хог вэ яасан. байнгын үйлчлүүлэгч тул хөнгөлөлт гэнэ үү ичээсэй

Бидэнтэй нэгдээрэй