
Дэлхийн улс орны гэрлэж буй хосууд өөрсдийн удам угсаа, нутаг орны зан заншил, биширдэг шашин шүтлэгийг эрхэмлэн хуримаа сүй тавихаас эхлээд бал сар хүртэлх ёслолыг гүйцэтгэснээр нэгэн гэр бүлийн түүх дуртгал болон үлддэг.
Америк улсад гэрлэж буй хосууд дэлхийн өнцөг булангаас цугласан цагаач нар. Тэд өөрсдийн эрхэмлэсэн ёс заншлаа өвлөн ирж нутагшсан улс. Шашин шүтлэг шүтдэг нь өөрсдийн дэг журиын дагуу үйлдлээ хийхээс гадна өөрсдийн сэтгэл санаандаа төсөөлөн ургуулсан хуримын хүсэл мөрөөдөл сонирхлын дагуу гэрлэлтийн ёслолоо өвөрмөгц, сэтгэлд хоногшихуйц үйлддэг байна. Гэхдээ тэдний ихэнх нь баруун Европын (christian - христосын шашны orthodox - ортодогс, catholic - католиk, baptist - баптист гэх мэт салбарын) хуримын гол ёслолоор гэрлэнэ.
Гэрлэх саналаа хүн болгон өөр өөрсдийн онцлогоос үүдэн сэтгэж, сэтгэлтэй бүсгүйдээ Engagement Ring - сүйн бөгж өгөхдөө хархүү баруун өвдгөн дээрээ сандаалж сууж, чи надтай гэрлээч гэж санал өгнө. Энэхүү үйлдэл нь үнэнчээр надтай ханилаач гэсэн утгыг илэрхийлдэг хүндлэлийн ёс. МЭӨ 1-ээс -6-р зуун хүртэл Еврейчүүд сүй тавилтыг эхэлсэн бөгөөд сүйт бүсгүй хуримаа хийтэл бүтэн нэг жил эцэг, эхтэйгээ хамт амьдардаг байсан байна. Сүй тавьсаны дараа тэднийг Fiancé – сүйт залуу, Fiancée – сүйт бүсгүй гэж нэрлэдэг. Ромын эзэнт хааны үед 1477 оноос сүйн бөгж нь гэрлэх билэг тэмдэг болсон бөгөөд 1930 оноос хойш алмаз бөгж өгөх болсон байна. Сүй тавьж эхэлснээс хойш гэрлэлтийн ёслол үйлдэх товоо бүрдүүлж тохирч, дэс дарааллаар нь төлөвлөн хийхэд (бүтэн жил түүнээс дээш) багагүй хугацаа ордог билээ. Ойр дотны ахан дүүс, найз нөхдийн дунд зарим хүн сүй тавьсны цайлга хийдэг.
Хуримаас өмнө буюу гэр бүл болохын өмнө ганц бие амьдралаа үдэж буй зоог эцэг эх, хамаатан садан найз нөхдийн дунд барьдаг. Үүнийг Bachelor – орь хархүү, bachelorette – орь бүсгүй гэнэ. Энэхүү ёслол нь 15-р зууны үед Sparta – Спарта Грек армийн нөхдүүд найзынхаа хуримын өмнө үдэж өгч, ерөөл дэвшүүлж хундага тулгаснаас үүдэлтэй.
Хуримын ёслолын үед Bride - ирээдүйн бэр, өөрийн гэрч Bridesmaids - бэр, бэргэнүүд, Groom - ирээдүйн хүргэн өөрийн талын гэрч Best Man or Groomsmen - Итгэмжлэгдсэн баз болон базуудыг сонгодог. Ромын эзэн хааны үеэс эхэлсэн бөгөөд хоёр тал арав, арван хүн сонгодогоос гадна тэд бүгд ижил даашинз болон хүрэм өмсдөг байсан нь тэднийг evil sprint - сүнс нүгэлээс хамгаалж буй хэрэг гэж үздэг байжээ.
Хурмын ёслолын урилгыг доод тал нь гурван сарын өмнө түүнээс дээш саруудад тараадаг учир нь хуримын зардлын тооцоо, төлөвлөгөөнд нөлөөлдөг. Зочид урилгыг хүлээн авмагц хуримд оролцох ба үгүй гэсэн хариуг урилга дээрх хавсралтыг буцаан илгээдэг. Энэ нь хурим хийж буй хосуудад хүндрэл учруулахгүйгээс гадна, бие биенээ хүндэтгэл үзүүлсэн итгэл юм.
Хуримын өмнө bridal shower - бэрийн угаалга зарим хүмүүс ёслон гүйцэтгэдэг байна. 16-р зуунаас Нидерланд болон Белги улсаас гаралтай, тухайн үед ядуу айлын эцэг охиныхоо хуримыг базааж чадахгүйгээс шалтгаалан урьдчилан найз нөхөд, хань болох хүнээс бэл авч охиныхоо хуримыг хийдгээс эхэлсэн байна. 1890 оноос эхлэн уламжлагдан бэлэг гардуулах ёслол болгон одоо цагт энэ нь өөр болж дотны хамаатан садан төрөл, найз нөхдийн хооронд хуримын 4-6 долоо хоногийн өмнө баярлаж тэмдэглэдэг.
Хурим ёслол хийх танхим бэлэн болсон нөхцөлд Groomsmen - хүндэтгэлийн базууд ирсэн зочидыг угтан зочдын дэвтэрт бүргүүлж (зочдын дэвтэр дурсгал болон үлддэг) хүндэтгэл үзүүлэн эмэгтэйг сугадан, эрэгтэйг дагуулан суух суудлыг зааж өгдөг.
Гэрлэлтийн баталгааг гардуулах ёслол үйлд, Marriage Officiant - Гэрлэлтийн төлөөлөгч, нэртэй төртэй гавьяа байгуулсан баатарлаг гэгээлэг хүнээр удирдуулдаг байна.
Зочид суудалдаа жигдэрч суусны дараа төлөвлөсөн цаг хуваарийн дагуу Marriage Officiant - Гэрлэлтийн төлөөлөгч байрлалаа эзэлж, Wedding flower girl - хурмын цэцэгчин охин (3-10 насны орчим охид) зочдын суудлын гол хөндийгөөр сагстай цэцгийг алхам алхмаар билэгшээн түгээж, араас нь wedding ring bearer - хуримын бөгж зууч хүү (4-10 насны хөвгүүд дэрэн дээр хурмын бөгж авчрах) дагана. Flower girl - цэцэгчин охин Ром эзэн хааны үед шүлжсэн сармис дүүжлэн орж ирдэг нь сүнс нүгэл зайлуулдаг гэдэг байсан бол 15-р зуунаас Elizabethan Era английн хатан хаан өөрчилж мөнгөн цомонд үр, будаа хийж, билэгшээн цацдаг болгосон байна. Wedding ring bearer - хуримын бөгж зууч эртний Египет орноос гаралтай бөгөөд 15-р зуунаас Английн pageboy - дуудлагын хүү гүйцэтгэдэг байжээ.
Гэрлэх сүйт бүсгүй хуримын даашинз цагаан өнгө нь цэвэр ариун, битүү зах ханцуй нь бүрэн бүтэн, нүүрээ бүтээсэн толгойн урт унжуулга онгон эрд гарсныг, хагас хойш толгойдоо унжуулсан нь эмзэг гэргийг илэрхийлдэг байна. Хуримын даашинз нь цагаан болон цэнхэр өнгөөр Грекээс үүсэн бөгөөд 14-р зуунаас эхэн цагаан өнгийн даашинзыг Шотландын Мерри хатан өмссөнөөр уламжлагджээ.
Marriage vows - Гэрлэлтийн тангараг Ромын эзэнт гүрний үед ( МЭӨ 17 - МЭ 476 ) доогуур амьдралтай гэр бүл "чөлөөт" гэрлэлтэй байлаа. Сүйт бүсгүйн аав нь хүргэндээ охиноо хүргэж өгөхдөө тэр хоёр хоорондоо хуримыг тохирч, гэрлэлтээ сахина гэдгээ хүлээн зөвшөөрч тангараг өгдөг байна. Чинээлэг Ромчууд олон нийтэд өөрсдийн гэрлэлтийг тунхаглан, хуульчлаагүй ч, өмчийн эрхийг жагсаалт, баримтад гарын үсэг зурдаг байжээ. Энэ нь гэрлэлтийн албан ёсны баримтын эхлэл байлаа.
Хуримын бөгж нь одоогоос 3000 жилийн өмнө Египет улсаас үүсэлтэй, гарын зүүн талд зүүх нь зүрхэндээ хайртайг илтгэсэн гэргий хань хоёрыг гэрчилсэн тэмдэг болсон байна.
Хуримын танхимын чимэглэл нь голдуу амьд цэцгийн баглаа, лаагаар өөрсдийн дур сонирхлын дагуу чимэглэдэг. Цэцэг нь тансаг сайн сайхныг амьдралд дэлгэрүүлж, лаа нь гэрэл гэгээ, эрч хүчийг дулааныг бэлгэддэг байна. Хоёр талын эцэг эх, ах дүү, хүргэн базууд энгэртээ жижигхэн цэцгийн баглаа зүүсэн байдаг.
Wedding bouquet - хуримын баглаа цэцэг нь Golden apple discord - алтан алимны холбоос гэж МӨЭ 900-гаад жилийн Грекийн ухаанд, алтан алим нь цэцэг болж хувирсан байна. 14-р зуунд Англид хурим хийсэн бэрийн даашинзны өөдөс аз жаргал авчирдаг гэж зочид урж тасддаг болсноос үүдэн баглаа цэцгийг шиддэг болжээ. Хуримын баглаа цэцгийг шидэхэд хүлээн авсан эмэгтэй дараагийн удаад гэрлэх завшаант аз жаргал ирдэг.
Wedding garter - хуримын оймсны татуурга нь : Английн хаан III дугаар Эдвардийн хатны хүсэлтээр 1348 онд хийгдэж, баруун Европынхон хуримандаа эмэгтэй хүний оймсны татуурга аз жаргал билэгдэнэ гэдгээр хүргэн татуургыг хуримын цайллага дээр ганц биет харчууд руу шиддэг болжээ.
Хуримын цайллагыг тусгаалан зассан зааланд хийдэг. Зочид цайллагын зааланд тухлан хоолны зууш амтлан хоорондоо танилцан, танидаг нэгэн халуун дотно яриа өрнүүлэх завсар, хуримлагч хосууд түүхэн баярт мөчийн зураг хөргөө ахан дүүс, найз нөхөдтэйгээ авахуулан, зарим бэрүүд цайллаганы даашинзаар солин гоёно. Хуримын хөтлөгч зааланд ирсэн зочдын анхаарлыг түр саатуулан Groom’s Mom & Dad, Mr, Mrs….., - Хүргэний эцэг эх, тэр, тэр …., Bride’s Mom & Dad, Mr, Mrs….., - Бэрийн эцэг эх,...., Husband and wife Mr, Mrs …., - Хань …. , гэргий… тэр тэр гэж дуудан баяртайгаар угтан оруулна.
Хуримын бялуу нь Ром улсаас чихэрлэг талхаар эхлэлтэй бөгөөд тэр үед хүргэн хүү эхнэрийнхээ толгойг цохин гэрлэснээ зарладаг байсан байна. 18-р зуунаас Англиас эхлэн хуримын бялуу тогтон гэрлэсэн хосууд хамтарч зүсч амьдралдаа хамтдаа гэснээр билэгшээж ирсэн байна.
Хосууд ирсэн зочдод хуримын талархлын жижиг дурсгалын бэлэг бэлдсэн байдаг. Бэр, бэргэн, базуудад бас тусгайлан гарын бэлэг картын хамт (картад миний бэр, бэргэн, баз болооч гэсэн зурвастай) өгдөг.
Хуримын ёслол цайллага нь тухайн хосуудаас шалтгаалан өөр өөрдийн сонирхол хүслийн дагуу чимэглэн, соёл, ёс заншлыг хослуулан, жижиг урлагийн үзүүлбэрийн хамт үйлддэг байна. Цайллагад хосуудын анхны бүжиг, ээж хүү хоёр, охин, аав хоёрын бүжиг бүжиглэдэг нь бас нэг тогтсон сайхан заншил.
Хуримын дараа honeymoon - бал сар гэж аялалаар хэдэн хоног явж гэрлэлтийн анхны шөнө, өдрүүдээ үдэж өнгөрөөнө. Эртний Англи 1546 оноос hony moone гэж эхэлснээр баруун Европт дэлгэрчээ. Хуримын зардлыг хүүхний тал даадаг. Энэ нь сүйт бүсгүйн эцэг охиноо хүргэндээ үнэтэй хайр халамжаар хүлээлгэн өгч, хүргэн цэцгийн баглаа болон бал сарын зардлыг даадаг нь насан туршдаа хайрлан халамжлах итгэл болдог байна.
С.Үзмээ
Америк дахь хурим | ||
Үзсэн: 8605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.