
Хилийн төмөр зам барих асуудлаар хамтран ажиллахаар Ерөнхий сайдын айлчлалын үеэр Харилцан ойлголцлын хоёр санамж бичигт гарын үсэг зурсан юм. БНХАУ-ын төрийн өмчит “Шэнхуа групп корпораци”, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК-ийн төлөөлөл бүхий консорциум болон “Монголын төмөр зам” ТӨХК-иуд энэ ажилд хамтран оролцоно. Санамж бичгийн хүрээнд “Шэнхуа групп”-ээр ахлуулсан консерциум Монгол Улсын хилийн Гашуун сухайт боомтын өртөөг Хятадын Ганц модны хилийн боомттой холбосон ачаа тээврийн боомтын төмөр зам барьж “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгөх юм
Хятадын тал ачаа тээврийн боомтын төмөр зам барьж манайд хүлээлгэж өгнө | ||
Үзсэн: 2082 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.