Шууд Chart

Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ

2026-07-30 14:31:31

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнөөдөр НИТХ-ын ажлын хэсэг Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. 

Тавантолгой түлш ХХК 2025-2026 оны халаалтын улиралд 425 борлуулалтын цэгээр нийт 438 мянган тонн хатуу түлшийг борлуулжээ. 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Өнгөрсөн жил хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлснээр агаарын бохирдол 30-35 хувиар буурсан үзүүлэлттэй. 2026 онд бид энэ тоог 40-45 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ жил бид өмнө жилийн адилаар хагас коксон шахмал түлшийг импортлох бөгөөд мөн 120 мянган тонн мидлингэн шахмал түлшийг ашиглана. Нийт 400-430 мянган тонн түлшийг энэ галлагааны улиралд хэрэглэх тооцоотой. Улаанбаатар хотод 170 мянган айл шахмал түлш түлж буй. Энэ жил үүнээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлсэн. Есдүгээр сард галлагааны улирал эхлэхэд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байх шаардлагатай” гэлээ.


Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй