Шууд Chart

Бурхан халдун уулын хамгаалалтын захиргаанд автомашин хүлээлгэн өглөө

2026-07-30 13:20:54

Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт шаардлагатай тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж” нийлүүлэх арга хэмжээний хүрээнд Дэлхийн өв Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаанд туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө.

Энэ нь Их Эзэн Чингис хааны гэрээслэн үлдээсэн шүтээн уул болон 400 гаруй мянган га талбайг хамарсан хамгаалалтын бүс дэх соёлын өв, түүхэн дурсгал, эх төрхөө хадгалсан байгалийг хамгаалах ажилд томоохон дэмжлэг болох юм.

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд шинээр бүртгүүлээд байгаа энэхүү онцлог цаг үед дэлхийн өвийг хамгаалах байгууллагын үйл ажиллагааг ийнхүү өргөжүүлэн дэмжиж байна.


Бурхан халдун уулын хамгаалалтын захиргаанд автомашин хүлээлгэн өглөө  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй