Шууд Chart

Суманд 2400 ширхэг мод суулгажээ

2013-10-28 11:27:17

Ховд аймгийн Цэцэг суманд Байгаль хамгаалах сарын ажлын хүрээнд Байгаль орчны гавьяат ажилтан Б.Лхамжав мэргэжилтнүүдийн хамт очиж 2400 ширхэг мод тарьж, цаашид тарьсан модоо арчилж ургуулах зөвлөгөө өглөө.

Тус сумын засаг дарга Д.Цогбадрах “Орон нутгийн хөгжлийн сангийн 40 сая төгрөгөөр ахмад, хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хашаа татаж, тарьсан модоо услах худаг гаргаж анх удаа мод тарих ажлыг зохион байгууллаа” гэв.
Тус сум усны хомсдолтой, газрын хөрс давс хужир ихтэй эрс тэрс уур амьсгалтай тул мод зүлэг тарихад хүндрэлтэй байдаг байсан бол одоо худаг усны асуудлаа шийдэж ногоон байгууламжтай болох нөхцөл бүрджээ.
Харин Байгаль орчны гавьяат ажилтан Б.Лхамжав ирэх хавар жимсний мод тус суманд тарьж өгөхөөр болсон байна.

Суманд 2400 ширхэг мод суулгажээ  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй