Шууд Chart

Дорнод аймгийн Сэргэлэн суманд 160 суудалтай сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа

2026-08-31 15:24:11

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Сэргэлэн суманд 160 суудлын хүчин чадалтай сургуулийн барилга барих ажил дуусаж, ашиглалтад хүлээн авлаа.

Аймгийн Засаг даргын 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/489 дүгээр захирамжаар байгуулагдсан барилга, байгууламжийг хүлээн авах комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтийг хангасны үндсэн дээр сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авсан байна.

Барилгын зураг төслийг “Зэдпрожект” ХХК, барилга угсралтын ажлыг “Дорнын мөнгөн хийц” ХХК гүйцэтгэжээ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.


Дорнод аймгийн Сэргэлэн суманд 160 суудалтай сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа  
Үзсэн: 33 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй