Шууд Chart

Орон нутгийн сурагчдын хичээлийн амралт хойшиллоо

2010-01-10 03:09:51

Арванхоёрдугар сарын сүүлчээс эхлэн орон даяар их хэмжээний цас орсноос зам, даваа хаагдан машин явахад бэрхшээлтэй болсон. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга нар БСШУЯ-нд сурагчдын амралтыг хойшлуулах талаар хүсэлт гаргасан байна. Тиймээс Нийслэл, Дархан-Уул, Орхоноос бусад аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг хойшлуулахаар болжээ. Тухайлбал, хөдөө орон нутгийн 19 аймгийн ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдын амралтыг хоёрдугаар сарын 4-17-ныг хүртэл хойшлуулж, 11 жилийн сургуулийн сурагчдыг мөн сарын 11-17-ныг дуустал амраах юм байна.

Харин нийслэл болон Дархан-Уул, Орхон аймгийн 12 жилийн сургалттай сургуулийн нэгээс гуравдугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25-ны хооронд, 11 жилийн сургалттай ЕБС-ийн дунд ангийн сурагчдын өвлийн амрлат мөн сарын 19-нд эхлэх юм байна.

Нийтэлсэн: Б.Багабанди

Орон нутгийн сурагчдын хичээлийн амралт хойшиллоо  
Үзсэн: 2336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй