
Агаарын бохирдлын түвшнээрээ дэлхийд дээгүүр бичигдэж байгаа манай урд хөршийн эрүүл мэндийн хяналтын байгууллага ойрын 3-5 жилийн хугацаанд агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг тогтоох үндэсний хяналт ажиглалтын сүлжээг байгуулахаар төлөвлөжээ.
Энэ төлөвлөгөөний дагуу агаарын хамгийн их бохирдолтойд тооцогдох 16 муж, засаг захиргааны нэгжид ийм сүлжээг байгуулах юм.
Агаарын бохирдол нь газар нутгийн байрлал болоод хүн амын нягтаршил зэргээс шалтгаалан өөр өөр сөрөг нөлөө үзүүлж байгаа учир ийм мэдээллийг цуглуулах нь хүний эрүүл оршин тогтнох, бие махбодийн эрүүл байдалд чухам ямар нөлөө үзүүлж байгааг илүү нарийвчлан тогтоох болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Агаарын бохирдлын хяналтын сүлжээ байгуулна | ||
Үзсэн: 1339 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.