Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Шинэ тээш дамжуулагч ашиглалтад орлоо

2013-10-30 13:05:37
Error loading player: No playable sources found

Зорчигчид онгоцноос буусны дараа тээшээ хүлээж багагүй хугацаа алддаг. Энэ байдлыг өөрчлөхөөр “Чингис хаан” олон улсын нисэх буудал шинэ ачаа тээш дажуулагч ашиглалтад орууллаа.   Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн “Glidepath” компанийн “Pallet Loop(27)” маркийн дамжуулагчийн  түгээх хурд нь 0,3-0,5 м/сек ба өдөрт 20 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай,  40 м, 60 метр гэсэн тусдаа бие даан ажиллах боломжтой  хоёр хэсгээс бүрддэг аж.  Өмнө ашиглаж байсан дамжуулагчаас 21 метрээр урт, нэг дахин илүү даацтай болохоор тээш дамжуулах хурд хоёр дахин нэмэгдэх юм байна.

Тээш дамжуулагчийг энэ сарын 28-ны өдрөөс ашиглалтад оруулжээ. 


Шинэ тээш дамжуулагч ашиглалтад орлоо  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй