Шууд Chart

Хурааж, хуримтлуулах нь монгол ухаан

2016-12-23 11:28:28

“Эцгээс минь  өвлөж ирсэн эд дээ...”  Ийн  яриад хөөргөөрөө  гангаран  тамхилах  дүр зургийг бид хөдөөд, малчин ахуйгаас  илүү  олж  хардаг.   Зурагтаар  танай  хойморт зочилох эрхмүүд  ч элэнц, хуланцаасаа өвлөж ирсэн эмээл, хазаар, хөөрөг юугаараа  бахархан өгүүлэхийг ч та олон л сонсоо байлгүй.

Энэ бол Монголчуудын үр хүүхэддээ хөрөнгө хурааж, хуримтлуулж, өвлүүлдэг   уламжлал.  Орчин үеийнх шиг банк хэмээх санхүүгийн байгууллага үүсч хөгжөөгүй цаг үед, нүүдэлчин  ахуйд  хурааж,  өвлүүлэх  арга үүнээс илүү юусан  билээ.  Өөрөөсөө илүүчлэх, хожим хойдоо бодож хадгалж хураах ийм л  арга ухаан  Монгол хүний яс цусанд ийн  шингэсэн байдаг.    Магадгүй, энэ нь  дэлхийг  байлдан  дагуулж  байсан  800 зууны  тэртээгээс  бидэнд  үлдсэн   өсөн  дэвжих,  өвлүүлэхийн  ховор  нандин   ухаан  ч  байж болох.  Харин өнөөдөр  цаг хугацааны  шалгуурт  үлдсэн энэ арга ухааныг  бид хэрхэн авч үлдээ бол...

*****************

“Олон улсын валютын сан”-ийн  өнгөрсөн  жилийн судалгаагаар МУ-ын   үндэсний хуримтлал  28 хувьтай  гэж  гарч.   Гэтэл  Катар улсынх  62, Кувейт 56,  Хятадад 50 хувьтай  байх  юм.

 Катарын айл өрх өнгөрсөн жил 200 тэрбум, Кувейт улсынх   186 тэрбум, Хятадын хүн ам 8.9 их наяд америк доллар хадгалсан байна.  Гэтэл Монгол Улсын  хүн амын дийлэнх нь  ямар ч хуримтлалгүй байгаа юм.   Банкинд  хадгаламжтай  иргэдийн  83 хувийнх нь дансан  дахь  мөнгө нэг сая төгрөгт  ч  хүрдэггүй   бол  ердөө ганцхан хувь  нь 50 саяас дээш төгрөгийн хадгаламжтай   байна.

Эцэг эхчүүдтэй танадаж  ярилцахнээ хүүхдүүддээ хадгаламж нээлгээд үр дүнтэй хуримтлал бий болгож чаддаггүй гэж байх юм.  Тэд  цалин хаанаа ч хүрдэггүйгээс хурааж чаддаггүй,  хурааснаа  хэрэглэчихдэг гэлээ. Гэтэл санхүүгийн мэргэжилнүүд, хуримтлалын туршлагатай  эрхмүүд  “энэ  бол шалтгаан биш.  Шалтаг” хэмээн  дүгнэв.   Ажил хийж,  орлого олж  л   байгаа  бол  их бага ч бай  хуримтлуулах, мөнгө хураах  боломж бий” гэж тэд үзэж байна.  Харин  үүнд санхүүгийн  боловсрол,  сахилга  бат, нэг ёсондоо тэвчээр хэрэгтэй болох нь.  Гэтэл бидний олонхи нь  “тэгж байгаад   хүүгээ  хадгаламжтай  болгоно доо,   дараа жилээс байшинтай болно доо” гэсээр,  бөөн бөөн, эсвэл ихээр нь  хураах гэсээр  цаг алдсан байдаг.

*********************

Ямар ч цаг үед боломж бий.  Монгол  Улсын нийт  820 мянга орчим айл өрхийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээ  байна.  Хэрэв гурван өрх тутмын нэг нь ирэх оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хурааж  зуршвал 10 жилийн дараа  айл өрх бүр 13 сая төгрөг, улсын хэмжээнд 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох тооцоог  Монголын банкуудын холбоо гаргажээ. Нөгөө талд манай банкуудын хадгаламжийн хүү дэлхийн  хаана ч байхгүй өндөр гэдгийг санах  хэрэгтэй.  Өөрөөр  хэлбэл,  АНУ-д  хадгаламжийн  хүү 0.06,  Японд 0.4,  ОХУ 6, БНХАУ-д 2.8  хувьтай  байхад  манай улсад жилийн 15 хувьтай  байна.  Энэ бол  хуримтлал үүсгэхэд хамгийн таатай нөхцөл.  

Жишээ нь Япон улсад  монгол мөнгөөр нэг сая төгрөг жилийн хугацаатай хадгалуулахад  4 мянган төгрөгийн  хүү л бодогдоно.  Гэтэл  манай улсын арилжааны аль нэг банкинд хадгалуулснаар таны нэг сая төгрөг 125 мянган төгрөгөөр өсөх боломжтой.  Дээр нь  хүүгээс хүү бодон  арвижуулах  боломж ч бий.  Тиймээс  эд баялагаа  өвлүүлэх эцэг өвгөдийнхөө арга ухааныг  дэлгэрүүлэн,  хурааж хуримтлуулан  санхүүгийн  тулгамдсан  бэрхшээлүүдээ шийдэх боломж  хэзээд,  хэнд ч бий. Мэдээж ажил хийж байгаа хүн бүр хуримтлал үүсгэвэл улсын эдийн засагт ч дэм болох нь дамжиггүй.

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Хурааж, хуримтлуулах нь монгол ухаан  
Үзсэн: 3251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.23.xxx] 2017-01-03 11:35
mongold xyy asar ondor tiimees bankind hadgalaacheee irgedeeeeeeeeeee.banknii dampuurliig uls daadag huuli garaad udaj bnaa irghgedeeeee.hadgalj chdhguin chatsga tsarailaad suuj bai hohineeeee
bi [205.201.255.xxx] 2016-12-24 01:08
bank dampuurna batalgaagui mongo jogo yuch baihgui geed l bolo.booj uheh l uldene
Зочин [66.181.185.xxx] 2016-12-23 13:49
банкууд иргэдийн мөнгийг авч эргэлдүүлэх гэж битгий улайр даа. өөрсдөө хангалттай өндөр хүү хадгаламжиндаа амалвал бодож үзэж болох юм
Зочин [103.26.192.xxx] 2016-12-23 13:18
Ханш нь маш сул шүү дээ. Тэгээд банк нь найдваргүй.
Зочин [202.179.23.xxx] 2016-12-23 12:17
MANJIIN HAANI UYED HAHUULI AVDAG BAISANAA TEGJ HELJ BAIGAA YUM BAILGUI,ENE MUNGUN ELII BALAI HEE UGALZUUD NI MANJIIN HAANI HAHUULID UGSUN YUMNUUD GEJ BAIGAA.
Зочин [43.242.241.xxx] 2016-12-23 12:16
Ханш нь жилд 20-иос дээш хувь унахаар 15 хувийн хүүтэй хадгалуулаад ямар хэрэг байх вэ: гэдгийг бас мэдэж иймэрхүү юмаа бичмээр юм. Бүгд тэнэг гэж боддог юм уу хаашаа юм бэ
Зочин [103.57.94.xxx] 2016-12-23 12:01
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй