
Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирсан, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад олгох “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цом гардан авлаа. Энэ жилээс эхлэн нийслэлийн өдрөөр олгохоор болсон “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д дөрвөн төрлөөр 21 бүтээн байгуулалт нэр дэвшсэн юм.
Шилдэг бүтээн байгуулалтын “Барилга, байгууламж” төрөлд “Вива сити” залуусын хороолол, “Ривер Гарден” хотхон, “Дүнжингарав” худалдааны төв, “Туушин” барилга, “Блю Мон” үйлчилгээний барилгууд нэр дэвшсэнээс залуу гэр бүлийг хямд, тохилог орон сууцаар хангаж, орчны тохижилтийг бүрэн шийдсэн “Вива сити” залуусын хороолол, “Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр” төрөлд “Монгол Фүүд”, “Улаанбаатар БҮК”, “Ахуй мандал”, “Эрэл”, “Ялгуусан” ХХК-ийн үйлдвэрүүд нэр дэвшсэнээс шинэ техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Авто замын хашлага, ус зайлуулах шугам лотк үйлдвэрлэлийн “Улаанбаатар БҮК” ХК, “Дэд бүтэц, инженерийн байгууламж” төрөлд “Койка”-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл, “Вива сити” ХХК Хонгилын системийн ажил, “Мотор сервис” 100 айл Сэлбийн гол дээр баригдсан төмөрбетон хос гүүрийн шинэчлэлтийн ажлууд нэр дэвшсэнээс нийслэлийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, ард иргэдийг ундны усаар хангахаар ажиллаж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл тус тус шалгарлаа.

Шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн, эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг болон олон нийтээс ирсэн саналыг үндэслэн шалгаруулсан байна.
Шалгарсан бүтээлүүд нь 2013 онд шинээр ашиглалтад орсон, үр дүн нь ард иргэдэд шууд хүрсэн, тухайн бүтээн байгуулалт нь нийслэлийнхний аж амьдралд онцгой нөлөө үзүүлсэн, дэлхийн түвшний стандартыг нэвтрүүлсэн гэх мэт олон талт шалгуур үзүүлэлтийг хангажээ.

Залуусын Viva city хороолол шилдэг бүтээн байгуулалтын шагналыг хүртлээ | ||
Үзсэн: 7410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.