Шууд Chart

Японы даатгалын компаниуд гадаадын зах зээлийг сонирхож эхэллээ

2013-10-30 16:00:25

Японы томоохон даатгалын компаниуд үйл ажиллагаагаа өргөтгөж, гадны зах зээлийг сонирхох болжээ. Хамгийн сүүлд гэхэд л манай улсын зах зээлд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсэн Сумитомо даатгалын компани Индонезийн зах зээлд үйл ажиллагаагаа нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.
Тэд энэ жил Индонезийн Нигера банкны харьяа даатгалын компанийн 40 хувийн хувьцааг 300-400 сая ам.доллараар худалдаж авахыг зөвшөөрөөд байгаа. Ийнхүү гадагшаа хөрөнгө оруулалт хийх болсон нь Японы дотоодын зах зээл хумигдаж, эдийн засаг, хүн ам нь өсч байгаа Зүүн Өмнөд Азийн орнуудыг түлхүү сонирхох болсонтой холбоотой юм. Өмнө нь Японы Даи-Ичи амь даатгалын компани Индонезийн өөр нэгэн компанид хөрөнгө оруулалт хийсэн бол Мэйдзи Ясуда Тайландын компанийн хувьцааг худалдаж аваад байна.   
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы даатгалын компаниуд гадаадын зах зээлийг сонирхож эхэллээ  
Үзсэн: 2671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй