
Сэтгүүлч Ч.Куланда өнөөдөр facebook хуудсаараа ийнхүү жиргэжээ.
Тэрээр “Уул ус гэж харж ханашгүй гайхамшигтай эд л дээ. Намайг МҮРТ /одоогийн МҮОНРТ/-д ажиллаж байхад Сэмүүний Баяраа гэж найруулагч байсан. Уул нь түүний овог нь Банзрагч л даа. Манайхан андахгүй дээ, Монголын алдартай уран
бүтээлчдийн нэг. Баяраа саяхан миний нутгийн Цэнгэл сумд очжээ. Очоод зогсохгүй дүрслэн будсан мэт сэтгэл хөдлөм зураг авчээ. Авсан зургаа энэ цонхонд тавьж бидний нүдийг хужирлажээ. Байгалийг хараад таашаал авч, байгалийг харж уярч хайлах нь хүмүүний ёс юм даа.
бүтээлчдийн нэг. Баяраа саяхан миний нутгийн Цэнгэл сумд очжээ. Очоод зогсохгүй дүрслэн будсан мэт сэтгэл хөдлөм зураг авчээ. Авсан зургаа энэ цонхонд тавьж бидний нүдийг хужирлажээ. Байгалийг хараад таашаал авч, байгалийг харж уярч хайлах нь хүмүүний ёс юм даа.

Банзрагчийн Баяраа
Тэр тусмаа эх нутгаас хүртэх мэдрэмж нэг л дулаан зөөлөн. Эх нутаг, эх орон гэж зүгээр л нэг нэрлээгүй нь лавтай. Эхийн хайр, эхийн энэрэлээс өөрцгүй болоод л тэр биз. Б.Баярын авсан зургийг үзэсгэлэнт Фүжи уулын зурагтай харьцуулан оруулав. Фүжи уулын зургийг сүүдэрлэсэн Ватанабэ Минорү ч гэсэн миний сайн танил. Монголд очиж байсан хүн. Фүжи уулын зургийг олон жил дагнан авсан мэргэжлийн зурагчин. Энэ хоёр эрхмийн зураг авсан технологи, гарын ур чадвар тун төстэй гээч. Бас чиглүүлсэн дуран авайны оноолт ч гэсэн. Бидний залуусын чадвар, авъяас хэнээс ч дутахааргүй өндөр түвшинд хүрснийг хэлэх гээд нуршаад байгаа минь энэ юм шүү дээ. Найзууд аа, Алтайн уулсын төгс төгөлдөр, Фүжи уулын үзэсгэлэнг дахин нэг харж баясаарай. Баяраадаа баярлалаа” гэв.

Фүжи уул
Хоёр өөр ертөнцийн нэг өнцөг | ||
Үзсэн: 2541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.