Шууд Chart

Хакүхо өнөөдөр Такарфүжитэй барилдана

2017-01-09 12:41:56

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2017 оны нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башё өчигдөр эхэллээ. Дээд зиндааг 71 дэх аварга Какүрюү М.Ананд тэргүүлсэн бол 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж барууны магнайд бичигдсэн. Тэгвэл их аварга Хакүхо М.Даваажаргал зүүний дагавар, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арслан буюу озэки цолтнуудын зүүний дагаварт эрэмбэлэгдсэн байна. Өнгөрсөн сарын башёд амжилттай барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа сэкивакэ цолтой барилдаж байна.

Хацү башёгийн эхний өдөр аваргууд эхний даваагаа авлаа. Харин озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн хоёроос босч барилдаж буй Шёохозанд уналаа. Тэгвэл маэгашира Ичиноёжо А.Ичинноров Чиёоторигоор эхний даваагаа авав.

Ичиноёжогийн хувьд энэ сарын башёд маэгаширагийн 13-аас босч барилдаж байна. Озэки Гоэйдо маэгаширагийн 1-ээс босч барилдаж буй Митакэүмид дийлдсэн юм.

Башёгийн хоёр дахь өдөр буюу өнөөдөр Хакүхо Такарфүжитэй, Харүмафүжи Митакэүмитэй оноолт таараад байна. Тэгвэл өчигдөр озэки Тэрүнофүжиг давсан Шёохозан Какүрюүтэй барилдахаар оноолт таарчээ.

Өнөөдөр барилдах бөхчүүдийн оноолт:
•    Чиёотайрюү - Ичиноёжо
•    Шёодай - Араваши Э.Дөлгөөн
•    Тамаваши Б.Мөнх-Оргил - Кисэносато
•    Такаясү - Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
•    Шёохозан - Какүрюү М.Ананд
•    Такарафүжи - Хакүхо М.Даваажаргал
•    Митакэүми - Харүмафүжи Д.Бямбадоржтой барилдахаар оноолт таарчээ.
Жюүрёод барилдаж буй манай бөхчүүдээс Азүмарюү С.Тодбилэг, Сэйро А.Өнөболд нар өчигдрийн барилдаанд оноолт таарчээ. Энэ барилдаанд Азүмарюү давсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо өнөөдөр Такарфүжитэй барилдана   
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй