
Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсаны 88 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү баярт өдрийн хүрээнд Монголын ридиогийн Нийгмийн нэвтрүүлгийн албаны уран бүтээлчдээс санаачилж, МҮОНРТ-ийн зохиолчид шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Тодруулбал төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж, зохиолч Д.Норов, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Б.Мягмаржав, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч П.Нямлхагва нарын зэрэг уран бүтээлч байлцсан юм.
МҮОНРТ-ийн зохиолчид Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.