
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн 88 жилийн ойн өдөр буюу өчигдөр СУИС-ын "Оюутан театр"-т зохион байгууллаа.
Тус наадам нь яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл гэсэн есөн төрлөөр шилдгүүдээ тодруулдаг билээ.
"АЛТАН ӨД-2016" наадмын утга зохиолын шилдэг бүтээлүүд
1. Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр - зохиолч Ш.Энхбаярын "Болжмор, Шоовдор"
2. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр - зохиолч Д.Жамъянгийн " "Сарны шувуу"
3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр- зохиолч Т.Бум-Эрдэнийн -"Дотроосоо"
4. Баримтат уран зохиолын шилдэг бүтээл- зохиолч Л.Дашнямын "Байх, байх үгүйн дунд"
5. Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр- судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын "Гэгээг хүсэх, Мананд бэдрэх"
6. Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр - зохиолч П.Батхуягийн "Эсрэг цаг-3"
7. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр -зохиолч Д.Дашмөнхийн "Цэвэрхэн саруулхан газар"
8. Жүжиг, киноны шилдэг зохиолоор -Ш.Гүрбазарын " Жаргаагүй нар"
9. Яруу найргийн шилдэг бүтээлээр -яруу найрагч Я.Баяраагийн "Таслал".
Г.Сэр-Одын нэрэмжит шагналаар
1. Б.Урангоо
2. С.Начин
3. Т.Есөн-Эрдэнэ
4. Я.Баяраа
“Алтан өд-2016” наадмын шилдгүүд тодорлоо | ||
Үзсэн: 1473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.