
"Авьяаслаг Азичууд-2015" тэмцээний дэд байрын шагналт, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг энэ сарын 17-20-нд Бразилийн Сальвадор хотноо зохион байгуулагдах олон улсын хөгжмийн “Percpan” наадамд урилгаар оролцохоор болжээ.
Харин 20-нд Бразилиа хотноо энэ жил тохиож буй Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бүрэн хэмжээний тоглолт хийх гэнэ.
Үндэсний хөгжимөө дэлхий дахинд сонордуулж байгаа та бүхэнд уншигчдынхаа өмнөөс улам их амжилт хүсэе.
“Хөсөгтөн” хамтлаг “Percpan” наадамд урилгаар оролцоно | ||
Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.