
2016 оны нэгдүгээр сарын 11-ны лхагва гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонинд “Агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрснийг шат шатандаа хүлээн зөвшөөрлөө”, “Д.Баадайжав: Жинхэнэ түшигтэй ээж, эмээ гэрийн зовлонг нимгэлдэг”, “Их нүүдлийг зогсоох эрэмгий шийдвэр”, “Хулгайч нар приусийг “онилжээ” гэх мэт нийтлэл бичигдсэн байна.
“Зууны мэдээ” сонинд “Утаа гамшигт хүрснийг ҮАБЗ хоёр дахь удаагаа зарлав”, “”Дэлхий нийтийн иргэдийн аз жаргалын индекс сайжирсан ч эдийн засагт итгэх итгэл буурчээ”, “Ц.Оюунжаргал: Стратегиа зөв тодорхойлсон компани хямралыг ажрахгүй давна”, “Сурагчдын амралтыг сунгах уу” зэрэг материал нийтлэгджээ.
“Үндэсний шуудан” сонинд “Мялзан өвчин бөхөнг сүйрүүлж, хар сүүлтэд халдварлаж эхэлжээ”, “Д.Дэмбэрэл: Улаанбаатарын утаа бол хүн амын зохион байгуулалтгүй төвлөрлийн үр дагавар”, “Даатгуулагч 817 төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой”, “Францыг хэн хүчирхэн болгох вэ” болон бусад мэдээлэл багтжээ.
“Өглөөний сонин”-д “Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюултай хэмжээнээс 4 дахин их байна”, “Авлигачдаа хилийн чанадаас хэзээ авч ирэх вэ”, “Д.Батсайхан: Хүрдрэл илэрлээ яанаа гээд суугаад байх нь хөгжлийн гарц, шийдэл биш” зэрэг нийтлэл тэмдэглэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.