Шууд Chart

Шигшээ багийн шалгаруулалт зарлагджээ

2017-01-11 17:10:39

Биеийн тамир, спортын газар, Үндэсний шигшээ багийн албанаас шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 26-нд зохион байгуулахаар болжээ. 

БСШУС-ын сайдын 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний тушаалаар Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин сонгон шалгаруулах, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам батлагдсан. Үүний дагуу нэр дэвшүүлэх холбоод бичиг баримтаа энэ сарын 21-ний дотор Биеийн тамир, спортын газарт өгөх ажээ.

Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн болон Монголын таэквондогийн холбоод өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт зарлаад байна. Энэхүү хоёр холбоо сонгон шалгаруулалтад оролцогчдыг нэгдүгээр сарын 27-нд бүртгэж, 30-нд шалгаруулалт явуулахаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шигшээ багийн шалгаруулалт зарлагджээ  
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй