Шууд Chart

Туялзуур сэлэмний шүүгчдэд зэрэг олгоно

2017-01-12 11:03:03

Монголын туялзуур сэлэмний холбоо маргааш шүүгчдийн II семинар, шүүгчийн зэрэг олгох шалгалтыг зохион байгуулах гэнэ.

Энэ нь дотоодын тэмцээнийг шүүх болон олон улсын шүүгчийн шалгалтад орох эрхийг олгох шалгалт гэсэн үг юм. Иймд одоогоор семинар, шалгалтад дөрвөн клубын 20 гаруй шүүгч оролцохоор бүртгүүлжээ.

Сургалт, шалгаруулалт МҮОХ-ны хурлын танхимд болно.

Сонирхуулахад Монголын туялзуур сэлэминий холбооны шүүгч А.Халиунаа, Б.Цолмон нар өнгөрсөн онд Азийн зэрэглэлийн шүүгч болсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Туялзуур сэлэмний шүүгчдэд зэрэг олгоно   
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй