Шууд Chart

“Миний нууц”-ын гол дүрд У.Уранчимэг тогложээ

2017-01-12 17:02:37

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” киног одоогоор бүтээгээд буй “Хувьсал” продакшны уран бүтээлчид тун удахгүй “Миний нууц” киног нээх гэж байна.

Өмнөх кинонуудаа гавьяат жүжигчин У.Уранчимэг найруулж, продюсерлосон бол энэ удаа найруулагч Д.Галбаяр ажилласан байна. Гол шалтгаан нь дээрх киноныхоо гол дүрд У.Уранчимэг өөрөө тоглосонд байгаа аж. Харин Д.Галбаярыг үзэгчид "Намрын синдром", "Тагнуулч аав", "Шуугиан таригч" зэрэг бүтээлүүдээр нь таних биз ээ.

“Миний нууц” киноны нээлт ирэх гуравдугаар сарын 2-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Миний нууц”-ын гол дүрд У.Уранчимэг тогложээ  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй