Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-01-13 10:24:48

2016 оны нэгдүгээр сарын 13-ны баасан гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонинд “Ж.Нэргүй: Парламентын засаглалг улс төрийн намын бүлгүүд илүү дэмжиж байсан”, “Утаа тойрсон улс төр”, “Үхэл дуудсан нүх”, “Хүүхдүүдэд маань тоглох аюулгүй талбай алга”, “Н.Батмөнх: Төөрөлдсөн төрийн бодлогыг залруулахад ч манай салбарынхан нөлөөтэй” гэх мэт нийтлэл, сурвалжлага тэмдэглэгдсэн байна.

“Өдрийн сонин”-д “Засгийн газар дахиад л ард түмний хөл залгуулдаг приустэй ноцолдож эхэллээ”, “Р.Бурмаа: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг өргөн барьсан нь өөрөө хууль зөрчижээ”, “Шашин мухар сүсэг хоёр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай”, “Орлого зарлагаа хянаж чадвал хямралаас гарна гэлээ” зэрэг мэдээлэл багтжээ.

“Зууны мэдээ” сонинд “Эрхэм гишүүд хуулийг буцааж, Тавантолгойг үлдээлээ”, “П.Нямлхагва: “Болор цом”-д шүлгээ уншина гэдэг Д.Дагвадорж аваргын хэлдэгээр алаан байхгүй юу”, “Археологичид ажлаа тайлагналаа”, “Өлзий сүүг ингэж үйлдвэрлэдэг юм байна” гэх мэт мэдээлэл нийтлэгдсэн байна.

“Өглөөний сонин”-д “Улстөрчдөд ухаарал хайрлаж нэгтгэсэн утаа”, “Хахууль авсан 42 иргэний бичиг баримтыг хуурамчаар ашигласан газрын албаны дарга асан Н.Батсүх батлан даалтад гарлаа”, “Ирэх зунаас халуун усны гачланд орохгүйгээр боллоо”, “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг төслийг өнөөдөр хэлэлцэнэ гэх мэт нийтлэл багтжээ.

“Үндэсний шуудан” сонинд “Өргөн сумыг хот болгох үйлдвэр”, “Т.Алтангэрэл: Зүг чигээ алдсан, хахир хатуу нийгэмд хүн хүндээ тусалдаг байх хэрэгтэй”, “Өргөн сумыг хот болгох үйлдвэр”, “Д.Баттөмөр: Залуу байгаа дээрээ л шаргуу хөдөлмөрлөхгүй бол цаг хугацаа намайг хүлээхгүй”, “Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн” зэрэг мэдээлэл бичигджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй