Шууд Chart

Тэргүүн байрт шалгарсан найрагч гурван сая төгрөг хүртэнэ

2017-01-13 13:37:31

“Монголынхоо төлөө” нэртэй яруу найргийн наадам, дуун цэнгүүн маргааш “Улаанбаатар паласе”-т болно.

Энэхүү наадам нь анх удаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд цаашид жил бүрийн нэгдүгээр сард уламжлал болон зохиогдох гэнэ.

Наадмын онцлог нь сурагч, оюутан, мэргэжлийн яруу найрагчдыг хамруулахад оршиж байгаа аж. Тодруулбал сурагчдыг бага, дунд, ахлах гэж гурав ангилна. Үүнээсээ эхний таван байрыг шалгаруулж, 300 ширхэг ном хэвлэх эрх, мөнгөн шагналаар урамшуулах юм байна.

Дараагийн үе нь оюутнуудын дунд болох бөгөөд мөн таван байр эзлүүлж, түрүүлсэн нь сая, хоёр, гуравдугаар байр эзэлсэн нь 500, 300 мянган төгрөг гардах гэнэ.

Харин хамгийн сонирхолтой хэсэг болох мэргэжлийн яруу найрагч, зохиолчдоос түрүүлсэн нь гурав, аман хүзүүдсэн нь нэг сая, удаах байрууд 500, 300, 200 мянган төгрөг, Чингис, Өгөөдэй, Хубилай, Мөнх, Галданбошигт хааны нэрэмжит цом хүртэх юм байна.

Найрагчид эх орны сэдэвтэй гурван шүлгээр өрсөлдөх бөгөөд одоогоор 600 орчим оролцогч бүртгүүлээд байгаа аж.

Түүнчлэн Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, С.Батсүх, У.Далантай, Х.Үнэнхүү, дуучин Б.Батболд, Л.Уранмандах, Г.Батсүх, “Гурван бүдүүн” хамтлаг ая дуугаа өргөнө.   

Ерөнхий зохион байгуулагчаар “Чингис хааны зарлигаар” ХХК ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэргүүн байрт шалгарсан найрагч гурван сая төгрөг хүртэнэ  
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй