
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Ш.Ариунаа: Монгол сэтгэлгээ гэдгийг бид өөр өнцгөөс харах цаг болжээ”, “Утаанд зориулсан мөнгийг ингэж “иджээ””, “М.Оюунчимэг: Хүнээ өсгөх, орлогыг нь нэмэгдүүлэх, сурах болоцоог нь хангахыг бид зорьж байна”, “Гэнэтийн шийдвэр дэр сүүдэр”, “А.Энхжин: Би үнэтэй, чамин эдээр гангарч байгаагүй ч хиртэй хувцастай явж үзээгүй өссөн” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
"Өдрийн СОНИН”
Тус сонины өнөөдрийн дугаарт “Олон ажлыг түүртэлгүй амжуулдаг жүжигчин бүсгүй”, “Хууль зөрчин Туул голын эргийг хашаалсан иргэд, компаниудыг зарлаж байна”, “Түвдийн Бор баатар маань зөвдсөн үү, буруутсан уу”, “Автомашины дугаарыг өөрчлөх нь хэний бизнес вэ”, “Хорлоогийн Баянмөнх: Мөөеө бид хоёр чинь хамгаалдаг мэхтэй бөхчүүд”, “Цагаан сар дөхөхөөр л бэлтгэлээ базаана даа гэсэн хүн олон байв” гэх мэт нийтлэл, ярилцлага тэмдэглэгдсэн байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Адагт үлдсэн тэрбумын адагт үлдэх гурван сая”, “Сонгодогийн дөрвөн бэрх”, “Д.Тэгшбаяр: Компанийн засаглалын эрхзүйн орчинд хариуцлага тооцох механизм сул байдаг”, “Оргил тулаан Э.Цэндбаатарын ялалтаар өндөрлөлөө” зэрэг ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт "Н.Даваа: Утааны эсрэг “MGL-т” брэндийг дэлхий хүлээн зөвшөөрсөн", “Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт ганц шийдвэр асар их дэвшил авчирдаг” зэрэг ярилцлага гарчээ.
"өглөөний СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Өрхийн эмнэлэгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч иргэд мэдээлэл муутай байна”, “Хууль хяналтынхны холбогдсон хар тамхины хэргийг шүүх хурал шударга шийдэгдсэн үү”, “АН-д шинэчлэлийн эрчим ороосой”, “Булгийн ундаргыг шороогоор дарж, айл буулгажээ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.