Шууд Chart

“Долоон дэлбээт цэцэг” хүүхдийн жүжиг тоглогдоно

2017-01-16 11:14:11

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ сарын 28, 29-нд В.Катаевийн “Долоон дэлбээт цэцэг” хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Үүнээсээ дөрвөн удаагийн тоглолтын орлогоо “Ээжээ, намайг авраач!” утааны эсрэг аянд хандивлах гэнэ.

Тус аянг Үндэсний контент үйлдвэрлэгч “Аргун трейд” ХХК-ийн хамт олон санаачилсан бөгөөд нэг ой найман сартай А.Маргад охин, долоон сартай Я.Хүслэн хүүгийн эмчилгээнд шаардлагатай 80 сая төгрөгийн хандивын сан бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Сонирхуулахад агаарын бохирдолтой тэмцэх энэхүү аянд зарим байгууллаг нэгдээд байгаа аж.

“Аргун трейд”-ийн хамт олон дэлхийн дэвшилтэт AR технологиор бүтсэн Монгол залуусын оюуны бүтээл болох амьтан, шавьж, үлэг гүрвэл, Монгол гэр, нарны аймаг сэдэвт 4D картын багцыг 10 мянган төгрөгөөр худалдаалж, дээрх хүүхдүүдийн эмчилгээний зардал хандивлахаар болжээ.

"Ээжээ, намайг авраач!” утааны эсрэг аяныг нэгдүгээр сарын 19-22-нд явуулах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Долоон дэлбээт цэцэг” хүүхдийн жүжиг тоглогдоно   
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй