
Сүүлийн үед “Болор цом” наадмыг иргэд ихэд шүүмжилдэг болсон. Иймд зарим зохиолч, яруу найрагч өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан санал сэтгэгдэлээ хэлж эхлээд байна. Тэдний нэг нь МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Х.Болор-Эрдэнэ юм. Тэрбээр “Болор цом” наадам байж л байг л дээ. Хүнээс ямар хоол нэхээд байгаа биш. Буруу зөрүү тунхаг явуулаад байдаг биш. Болдогоороо болоод, уралддагаараа уралдаад, үзэх нэг нь үзээд, үзэхгүй нь болино л биз. Ингэж явсаар 100 жил болвол “Болор цом”-ын музей, түүх, судалгаа, архив, цуглуулга гээд уран зохиолд сайхан баялаг өв л бий болох байх. Ямар ч ажил унаж босож, гундаж мандаж л явдаг хойно хэсэг сулраад явлаа гэхэд бас чангараад часхийгээд босоод ирэх үе гарна шүү дээ. Мэдрэмжийг уралдуулах нь утгагүй ч гэсэн хүн төрөлхтөн энэ байтугайг уралдуулаад ирсэн юм чинь. Манай “Болор цом”-ыг дэлхий даах байлгүй дээ” гэсэн байв.
Х.Болор-Эрдэнэ: “Болор цом” наадмыг дэлхий даах байлгүй дээ | ||
Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.