Шууд Chart

845 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

2013-11-01 08:35:52

Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар ТОП-20 индекс 15142.7 нэгж хүрч 4.13 хувиар буюу 600.53 нэгжээр өссөн байна.

Нийт борлосон хувьцаа харьцангуй бага өсөлттэй байлаа. Энэ өдөр А самбар дахь компаниудын хувьцааны хөдөлгөөн бага байсан ч өссөн. Харин Б самбарт илүүтэй уналттай байлаа. Арилжааны нийт дүн 27 сая 578 мянга 738 төгрөг 50 мөнгө /15622 ам.доллар/ болсон байна. А самбарт 14 компанийн 12001 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 27 сая 326 мянга 953 төгрөг 00 мөнгөний гүйлгээ хийгджээ. Харин Б самбарт найман компанийн 439 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 251 мянга 785 төгрөг 00 мөнгөний гүйлгээ хийгдсэн юм. Энэ өдөр А самбар дахь зургаан компанийн хувьцаа харьцангуй өсөлттэй байлаа. А самбарт хамгийн өндөр өсөлт үзүүлсэн хувьцаагаар TTL тэмдэгтэйгээр хувьцаа нь борлогддог “Таван толгой” ХК-ийн хувьцаа байв.
Шинэ долоо хоног гарсаар тус компанийн нэгж хувьцаа дараалан өссөнийг шинжээчид эзэмшлийн талбайгаа өргөтгөсөнтэй холбоотой хэмээн шинжээчид хэлж байна. Өчигдөр нэгж хувьцааны ханш 11.46 өссөн бол өнөөдөр “Таван толгой” компанийн нэгж хувьцаа 8.97 хувиар буюу 350 төгрөгөөр  буюу хоёр өдөр дараалан 700 төгрөгөөр өсчээ.  Өмнөх өдрийн хаалтын ханш 3900 төгрөг бол өнөөдрийн нээлтийн ханш 3950 төгрөг, хаалтын ханш 4250 төгрөгөөр хаагдлаа. Нийт арилжигдсан хувьцааны тоо 845 ширхэг, үнийн дүн 3478049 төгрөг болсон байна. А самбарт “Таван толгой” ХК-иас гадна “АПУ” ХК, “Монголын цахилгаан холбоо” компанийн нэгж хувьцаа өсөлттэй гарсан. А самбар дахь хамгийн уналттай хувьцаагаар MIB тэмдэгтэйгээр хувьцаа нь борлогддог “Монинжбар” компанийн хувьцаа -6.00 хувиар унасан байлаа.

845 ширхэг хувьцаа арилжаалагдлаа  
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-01 21:55
Iim medeelel bainga oruulbal heregtei yum bna

Бидэнтэй нэгдээрэй