Шууд Chart

“Болор цом”-д одоогоор 80 гаруй найрагч бүртгүүлжээ

2017-01-16 14:32:29

Оны шилдэг шүлэг шалгаруулдаг “Болор цом-34” наадмын бүртгэл энэ сарын 20-нд буюу ирэх баасан гарагт хаагдана.

Одоогоор 80 гаруй яруу найрагч бүртгүүлээд байгаа бөгөөд энэ жил урьдынхаас олон найрагч шүлгэн хүлгээ сойх нь хэмээн Монголын зохиолчдын эвлэлийн хорооныхон дүгнэж байна. Гэхдээ жил бүрийн наадамд хэдэн ч хүн бүтгүүллээ ч шилдэг 30-ийг шалгаруулж, хоёрдугаар шатанд тайзан дээр өрсөлдүүлдэг болохоор энэ жилийн хувьд хэний бүтээл чансаа өндөр байгааг наадам болох өдөр харах нь ээ. Гэхдээ “Болор цом”-ын эзэд “уралдах”-аар бол ямар ч шалгаруулалтгүй урилгаар оролцдогыг дуулгах нь зүйтэй болов уу.

Дашрамд хэлэхэд энэ жилийн наадам нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн төв Чойбалсанд зохион байгуулагдана.

Сонирхуулбал дээрх наадам 2005 оноос Эрдэнэт, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Төв аймагт болж байсан бол энэ жил зургаа дахь аймагтаа ийнхүү зохиогдох гэж байна. Мөн Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч Данзангийн Нямсүрэн агсны 70 насны ойг тохиолдуулах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Болор цом”-д одоогоор 80 гаруй найрагч бүртгүүлжээ   
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй