
Монголын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны хурал өнгөрсөн бямба гарагт болжээ.
Хуралд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, гүйцэтгэх хорооны гишүүд болох Б.Батзаяа, Б.Батсайхан, М.Болд, Б.Болдбаатар, Д.Даваасамбуу, Б.Гансүх, Г.Мөнхчулуун, Ж.Хишигжаргал нар оролцсон байна.
Хурлаас МХБХ-ны “Ээлжит VI их хурал”-ыг ирэх гуравдугаар сарын 17-ны баасан гарагийн 13:00 цагт хийхээр шийдвэрлэв. Мөн МХБХ-ны Эрх зүйн байгууллагууд болох Сахилгын хороо, Ёс зүйн хорооны дүрмийг тус тус хэлэлцэн баталлаа. Ингэснээр Азийн хөлбөмбөгийн холбооны Сахилгын хороо болон Ёс зүйн хорооны жишигт нийцсэн дүрэмтэй болж байгаа юм.
Хурлаас гаргасан өөр нэг чухал шийдвэр нь Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ХБНГУ-ын мэргэжилтэн Ханс Михаэль Вайссыг ажиллуулах болсон явдал байв. Тэрбээр Монголын нас насны шигшээ багт тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд дасгалжуулагчийн боловсролд анхааран ажиллах ажээ.
Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ХБНГУ-ын мэргэжилтэн ажиллана | ||
Үзсэн: 1429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.