
МУЭ-ийн хорооны гишүүн, зураач М.Ган-Очир “Сэтгэлийн хээ” нэртэй бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ гаргахаар болжээ.
Тус үзэсгэлэн маргааш Төрийн ордонд нээгдэх юм байна. Энэхүү үзэсгэлэнд Монголын үндэсний уламжлалт хээ угалзыг дүрсэлсэн модерн, абстракт 30 гаруй бүтээлийг толилуулах аж.
Ихэвчлэн байгалийн зургийг зурдаг М.Ган-Очир Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгсчээ. Тэрбээр, БНСУ, Япон, ХБНГУ-ын уран зургийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байсан авьяаслаг, ирээдүйтэй зураач юм.
М.Ган-Очир “Сэтгэлийн хээ” үзэсгэлэнгээ дэлгэнэ | ||
Үзсэн: 1188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.