
Шинэчлэлийн Засгийн газар одоогоос нэг жилийн өмнө “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг бий болгож, хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлтэй зээл олгосон.
Хамгийн их зээл буюу 57.4 тэрбум төгрөгийг “НИК” ХК авч зориулалтын дагуу ашигласан байна. Харин зориулалтын бус байдлаар ашиглагдсан нь тогтоогтсон “Жаст ойл” компанид олгосон 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татсан.
Засгийн газрын шийдвэрээр шатахуун импортлодог үндэсний 13 компанид 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг 3.8-4 хувийн хүүтэйгээр Монгол банкнаас зээлдүүлээд байсан юм.
Засгийн газрын шийдвэрээр шатахуун импортлодог үндэсний 13 компанид 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг 3.8-4 хувийн хүүтэйгээр Монгол банкнаас зээлдүүлээд байсан юм.
Түүнчлэн нэг жилийн өмнө шатахууны нөөц 33551 тонн байсан бол энэ жил үүнээс 2.5 дахин өссөн мэдээ байна.
Шатахууны нөөц 2.5 дахин өсчээ | ||
Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.