Шууд Chart

Явган аялал зохион байгуулагдлаа

2017-01-16 17:18:03

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд ОБЕГ, ГСХ-ийн албан хаагчдын дунд Богд уулын ноён оргил Цэцээ гүнд гарах спорт аялал зохион байгууллаа.

Улаанбаатар хот - Төв аймаг - Манзуширын хийд - Цэцээ гүн гэсэн маршрутаар зохион байгуулагдсан тус аялалд оролцсон албан хаагчдаас Цэцээ гүний оргилд хамгийн түрүүнд гарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг албан хаагчийг шагнав.

Үүнд эрэгтэйчүүдээс  Гамшиг судлалын хүрээлэнгийн радиологич-судлаач, ахлах дэслэгч Ц.Бямбацогт, эмэгтэйчүүдээс ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Саранцэцэг тэргүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Явган аялал зохион байгуулагдлаа  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй