
Монголын боксын холбооны их хурал, МҮОХ-ны хурлын танхимд өчигдөр боллоо. Тус хуралд 100 орчим төлөөлөгч оролцож, ерөнхийлөгч болон бусад дотоод асуудлын талаар ярилцсан юм.
Мөн “Рио-2016” олимпийн циклд тус холбоог удирдсан УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ олимпийн дараа холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээж өгсөн ч дээрх холбооны их хурлын гишүүд нь түүнийг ирэх дөрвөн жил дахин ажиллуулах хүсэлт тавьснаар саналыг хүлээн авав.
Энэ үеэр ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажлыг хэн хаших тухай асуудлыг хөндөв. Ингэснээр ЕНБД-ын сонгуульт албанд ажиллахыг хүсэгчдийн анкетыг энэ сарыг дуустал хүлээн авч, Орхон аймагт ирэх хоёрдугаар сарын 5-нд болох Залуучуудын УАШТ-ий үеэр сонгон шалгаруулахаар болов. Тэр болтол одоогийн ЕНБД Ц.Батнасан уг албыг үргэлжлүүлэн хаших юм.
Д.Бат-Эрдэнэ Монголын боксын холбоог үргэлжлүүлэн удирдана | ||
Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.