
Монголын боксын холбооны их хурал, МҮОХ-ны хурлын танхимд өчигдөр боллоо. Тус хуралд 100 орчим төлөөлөгч оролцож, ерөнхийлөгч болон бусад дотоод асуудлын талаар ярилцсан юм.
Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт болсон УАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн аваргын төлөө өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар нарын тулааны шүүлтийн талаар санал солилцсон юм.
Тоглолтын үеэр тамирчдын хөмсөг задарч, дөрвөн ч удаа эмчийн туслалцаа авсан. Ийм үед тоглолтыг зогсоох боломжтой байсан хэмээн зарим нь сануулж байлаа.
Харин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа “Би хэдэн шавь нарынхаа хүчинд гавьяат цолтой болсон. Сүүлийн жилүүдэд холбооны ажил сайн явж байгааг хэлмээр байна. Одоо ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах чухал ажил үлджээ. Үүнд маш сайн анхаарах хэрэгтэй. Хүүхэдтэй ажиллаж байгаагүй хүн ахлах дасгалжуулагч хийж байгааг олон удаа харлаа. Тэдний арга барил өөр. Өөрсдөд нь ч хэцүү байдаг. Тиймээс та бүхэн ахлах дасгалжуулагчийн асуудалд сайн анхаараарай. Зөв сонгоорой” гэсэн юм. Тэрбээр олимпийн хүрэл медальт Д.Отгондалайгийн анхны багш билээ.
Д.Отгондалай, Э.Цэндбаатар нарын тулааныг зогсоох боломжтой байсан гэв | ||
Үзсэн: 1171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.