Шууд Chart

“Миний найз бүсгүйчүүд”-ийн баяр болно

2017-01-17 10:22:40

“Жаргалтай явна хоёулаа”, "Миний ээж хөөрхөн" зэрэг хит дуугаараа олны сонорыг мялаасан хөгжмийн зохиолч О.Эрдэнээ “Миний найз бүсгүйчүүд” цомгоо саяхан “өлгийджээ”.

Тэрбээр өмнө нь “Гангараа”, “Жаргалтай явна хоёулаа”, “Нандин” зэрэг цомог гаргаж байсан ч цомгийн баяр огт хийж байгаагүй аж.

Харин энэ удаа дээрх цомгийн баяраа ирэх бямба гарагт “Хүннү Молл” их дэлгүүрт хийхээр төлөвлөжээ. Түрүүлж ирсэн 30 хүнд шинэ цомгоо бэлэглэхээс гадна, янз бүрийн хөгжилтэй тэмцээн зохион байгуулах тухай ч ярьж байна. Мөн хоёр азтан тодруулж, Байгаль нуур болон Манжуур хотод аялах аялалын эрхээр шагнах гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Миний найз бүсгүйчүүд”-ийн баяр болно  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй