Шууд Chart

“Цодгор хүү 2017” тэмцээнд 100 гаруй хүүхэд оролцов

2017-01-17 11:09:36

Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх, тив, дэлхийн сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Цодгорхүү- 2017” тэмцээн зохион байгуулсан байна. 

Жил бүр уламжлал болон явагддаг тус тэмцээнийг Монгол Улсын аварга, Шатрын спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит болгон зохион байгуулсан аж. Энэ удаагийн тэмцээнийг швейцарь системээр насны ангилал тус бүр 5-9 өргийн тоглолттой, талдаа нэг цагийн хяналттай явуулжээ. 

"Цодгор хүү" шатрын тэмцээнд Ховд аймгийн төв төдийгүй сум бүрээс бяцхан тамирчид ирж, нийт 100 гаруй хүүхэд оролцсон нь өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээтэй болсон байна. Насны ангилал тус бүрт I-IY байр шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнан урамшуулж, насны ангилал тус бүрт тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд Улаанбаатар хотод 2016 оны энэ сарын 23, 24-ний өдрүүдэд болох улсын уралдаанд оролцох эрхийн бичгээ гардан авчээ. 


“Цодгор хүү 2017” тэмцээнд 100 гаруй хүүхэд оролцов   
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй