
Дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” 28 дугаар их наадам энэ сарын 29-өөс хоёрдугаар сарын 8-ны хооронд Казахстаны Алмата хотноо болно.
Энэхүү наадам олон улсын оюутны спортын холбоо, Казахстан Улсын Засгийн газрын ивээл дор зохиогдох гэж байна. Наадамд таван тивийн, 57 орны 3000 тамирчин, төлөөлөгчид спортын 12 төрөлд, 86 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Наадамд ИДС-ийн өдрийн ангид суралцдаг, 17-28 насны оюутан тамирчид улс эх орноо төлөөлөн тухайн орны Оюутны спортын холбооны удирдлага дор оролцдог юм.
Оюутны “Универсиад” наадам Алмата хотод болно | ||
Үзсэн: 763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.