Шууд Chart

О.Ганцоож "Алтан гадас" одон хүртлээ

2017-01-17 16:00:37

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетчин О.Ганцоож "Алтан гадас" одон хүртлээ.

2016 онд олон улсын тэмцээн уралдаанд удаа дараалан оролцож амжилт бүтээлээр дүүрэн байсныг нь өндрөөр үнэлж ийнхүү Төрийн дээд шагналаар шагнасан байна.

Тэрбээр өнгөрсөн онд БНСУ-д болсон олон улсын балетын "А" зэрэглэлийн уралдаанд гурван тусгай шагнал хүртсэн билээ. Тэдгээр шагналын нэг нь олон улсын балетчдын авахыг хүсдэг БНСУ-ын Балетын холбооны шагнал ажээ.

О.Ганцоож хамгийн хүнд төрөлд тооцогддог хоёр ч трюкийг чадварлаг гүйцэтгэсэн бөгөөд агаарт гурван удаа эргэсэн үзүүлбэрийг шүүгч нар өндрөөр үнэлсэн байна. Түүнчлэн Шанхайн олон улсын балетын тэмцээний "Best Pas de Deux Award" номинацийн эзэн болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Ганцоож "Алтан гадас" одон хүртлээ  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй