
Франц Улсад болсон “Massy” олон улсын шилдэг циркчдийн 25 дахь удаагийн тэмцээний гран при шагналыг Монголын циркийн жүжигчид хүртжээ. Харин мөнгөн цомыг Колумбийн циркийн жvжигчид гардсан байна.
Монголын үндэсний циркийн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид өнгөрсөн хугацаанд “Нүүдэлчин Монголчууд" үзүүлбэрээрээ олон улсын тэмцээний дөрвөн алт, нэг мөнгөн цом хүртээд байсан юм. Харин энэ удаагийн тэмцээний vеэр хөнгөн бэртэл авсан ч хамтын хvчээр гран при цомын эзэд болж чаджээ.
Олон улсын циркийн олимп хэмээн нэрлэгддэг чансаа өндөр тэмцээнд амжилт үзүүлсэн жүжигчид маргааш 06:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Францийн Парис хотноо болсон тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ ажиллажээ.
Монголын циркчид гран при шагнал хүртжээ | ||
Үзсэн: 528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.