
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Архи, эсвэл шил арчигчийн алинд хордсоныг тогтоогоогүй байна”, “Хөрөнгө оруулах нь сонголт”, “Хүдэр суманд 2000 гаруй хонь устгав”, “Хүнээ ч, нохойгоо ч сургаж, дэлхийн жишигт хүргэнэ” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “З.Энхболдын алдааг залруулах М.Энхболдын айлчлал”, “Ажлын хүндийг нугалдаг, арын фронтын ах”, “Мялзан өвчнөөр бөхөнгийн сүргээ үхүүлээд дуусах нь”, “Г.Бумчимэг: Ямар ч тохироонд хүрсэн эхний хагас жил эдийн засаг нэлээд хүндхэн байна”, “Улаанбаатар хэдэн нүдтэй бэ” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Тавантолгойн гэрээг байгуулчихаад сайдын ажлаа өгнө”, “Б.Бат-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг бүтээн байгуулалтад оролцохгүй”, “З.Баянсэлэнгэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд МАН луйвар, булхайгаа шигтгэсэн” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Ч.Сайханбилэг ба С.Баярцогт”, “Мөнхжин-ОД компанийн нууц ноёнтон хэн бэ”, “Түрээсийн орон сууцад 20 мянган өрхийг хамруулна”, “Тереза Мэй: Британи Улс Европын холбооны нэг ч элементээс зууралдахгүй” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.