
“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг 32-т шалгарч, хагас шигшээ тоглолтын тайзнаа цам бүжгийг орчин үеийн бүжигтэй хослуулсан “Hooliganz” хамтлаг хип хоп бүжгийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээжээ.
Тэдний “Орчин цагийн хулигаанууд” нэртэй үзэсгэлэнгийн нээлт “Монголын урчуудын эвлэл”-ийн дэргэд байрлах “Best art gallery”-д болсон юм. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлээр брейк бүжгийн үүслээс өнөөг хүртэлх хип хоп соёлын хөгжлийг харуулжээ. Мөн тус хамтлагийн есөн жилийн түүхийг харуулсан гэрэл зургаас гадна тэдний цаашдын зорилгыг илэрхийлсэн график зураг ч дэлгэгдсэн байна.
Үзэсгэлэн энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ.
“Орчин цагийн хулигаанууд” үзэсгэлэн 22-ныг хүртэл үргэлжилнэ | ||
Үзсэн: 1199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.