
Франц Улсад энэ сарын 15-нд болсон "Месси" олон улсын шилдэг циркчдийн фестивалиас манай улсын циркчид алтан цом хүртсэн билээ. Тэгвэл тэд өнөөдөр эх орондоо ирлээ.
Өнөө жил 25 дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд 12 орны циркчид ур чадвараараа өрсөлджээ. Үүнээс Монголын үндэсний циркийн уран бүтээлчид болох Ц.Пүрэвжаргал ахлагчтай “Puje&Guys” хамтлагийн хамт олон алтан цомын эзэн болсон юм.
Тэд шидэлттэй акробат буюу "Нүүдэлчин Монголчууд" нэртэй үзүүлбэрээр оролцжээ.
“Алтан цом”-ын эзэд эх орондоо ирлээ | ||
Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.