Шууд Chart

“Дүнжингарав”-ын хурдан морины уралдааны товыг тун удахгүй зарлана

2017-01-18 12:45:18

“Дүнжингарав” хурдан морины уралдаан болох товыг тун удахгүй зарлана. Учир нь орон нутгийн салбар холбоод энэхүү уралдаантай уялдуулан аймгийн бүсийн уралдаануудаа товлодог.

ММСУХ-ны дүрмэнд заасанчлан хаврын тэргүүн сарын шинийн гуравнаас хойш зохион байгуулах ёстой төвийн бүсийн уралдаан ирэх гуравдугаар сарын 6-8-ны хооронд зохион байгуулагдах магадлалтай байна.

Гэхдээ урьдчилсан товыг энэ сарын сүүлээр хуралдах ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн эцэслэн тогтоож, Засгийн Газарт  өргөн барина. 

Мөн хаврын бүсийн уралдаан хийх саналыг одоогоор Дархан, Хөвсгөл аймгийн МСУХ өгөөд байна.

Сонирхуулахад зуны бүсийн уралдаануудын тов мөн яригдаж байгаа бөгөөд баруун бүс Баян-Өлгий,  зүүн бүс Сүхбаатар аймгийн Дарьгангад буюу Алтан-Овооны их тахилга, хангайн бүс Өвөрхангай, говийн бүс Дундговь, төвийн бүс нийслэлд зохион байгуулагдахаар яригдаж байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дүнжингарав”-ын хурдан морины уралдааны товыг тун удахгүй зарлана  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй