Шууд Chart

Япон кино үнэ төлбөргүй үзүүлнэ

2017-01-18 14:12:03

Япон киноны өдрүүд өнөөдрөөс 20-ныг дуустал үргэлжилнэ. Арав дахь удаагаа болох “Япон киноны өдрүүд"-ийг Японы Элчин сайдын яам, “Япон” сан хамтран зохион байгуулж байгаа гэнэ.

Иймд өнөөдөр “Тэнгис” кино театрт “Үгсийн цэцэрлэгт хүрээлэн”, “Үүрийн гэгээ” гэсэн хоёр киног үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Ийнхүү өнөөдөр гарах киног танилцуулья.

15.00 цагаас The Garden of WordsҮгсийн цэцэрлэгт хүрээлэн (2013 он, 54 мин)

Найруулагч: Шинкай Макото

Төрөл: Анимэ

Дэлхий дахинд танигдсан, хүүхэлдэйн киноны нэрт найруулагч Шинкай Макотогийн зохиол, мөн түүний найруулгаар бүтээгдсэн нарийн мэдрэмж бүхий дүрслэлтэй хүүхэлдэйн кино юм.

2.18.00 цагаас Akanezora – Үүрийн Гэгээ (2007 он, 120 мин)

Найруулагч: Масаки Хамамото

Төрөл: Драм

Уг киноны түүх Эдогийн Фүкагава хэмээх газарт өрнөнө. Кёотогоос ирсэн дүпү үйлдвэрлэгч болон түүний амьдралын түшиг тулгуур болсон эхнэрийн ээдрээтэй амьдрал, үр хүүхдүүдийнх нь гэр бүлээ хайрлах сэтгэлийг дүрслэн үзүүлсэн кино аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Япон кино үнэ төлбөргүй үзүүлнэ  
Үзсэн: 1512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй