Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

УАШТ-нд түрүүлсэн тамирчид Японд бэлтгэл хийхээр боллоо

2017-01-18 14:31:34
Error loading player: No playable sources found

Туялзуур сэлэмний "Улаанбаатар-2017" өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн саяхан болсон билээ.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд дөрвөн клубын 69 тамирчин оролцож, “Уурхайчин” клуб багийн дүнгээр хоёр дахь жилдээ дараалан түрүүлсэн юм.

Харин "Хангарьд" клубын тамирчин Б.Хаш-Эрдэнэ давхар цохилт хийж, өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлсэн бол У.Маргад-Эрдэнэ (Уурхайчин) мөн хоёр мөнгөн медаль хүртсэн. Тамирчин Ө.Хишигдэлгэр (Уурхайчин) өсвөрийн ангилалд түрүүлж, залуучуудын ангилалд хүрэл медаль авсан юм.

17 хүртэлх насны өсвөрийн ангилалд Т.Тулуй (Хангарьд), Г.Сумъяабалдан (Уурхайчин) нарын 13 настай хүүхдүүд медаль хүртсэнээр шинэ үе төрөн гарч ирж буйг харууллаа. Залуучуудын ангилалд Б.Амарзаяа (Уурхайчин) өнгөрсөн жилийн аваргаа хамгаалж түрүүлсэн бол 2016 онд өсвөрийн улсын дэд аварга болсон Ө.Хишигдэлгэр (Уурхайчин) амжилтаа ахиулж, улсын аварга болсон юм.

Энэхүү тэмцээнийг Японы Имабэцү хотын дарга Ёшихарү Абэ, Спортын газрын дарга Ёшиаке Оба нар үзэж сонирхжээ. Тэр үеэр УАШТ-нд түрүүлсэн тамирчид Японы Аомори мужийн Имабэцү хотод хамтарсан бэлтгэлд хамрагдах эрх олгов.

Сонирхуулахад өсвөр, залуу тамирчдын энэ оны олон улсын анхны тэмцээн болох Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо ирэх сарын 25-30-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

УАШТ-нд түрүүлсэн тамирчид Японд бэлтгэл хийхээр боллоо  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй