Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-01-19 09:43:55

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Дархлаагүй мал, даамжирсан өвчин”, “Боловсролын салбараар тоглох хэрэггүй, гуйя”, “Тавантолгойг хуулиар “хулгайлах”-ыг завдав уу”, “Жорлонгийн түүх”, “Хүн төрөлхтний гол аюулын нэг нь уур амьсгалын өөрчлөлт”, “Чөтгөр”-ийн хүслийг гүйцэлдүүлэгч эгч дүүс”, ”Авьяасаа үнэлье, алдаагаа залруулья”, “Хиймэл аралтай болох нь тансаглал уу” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

"Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “АН-ын залуучуудын орон зайг ах дүүсээрээ дүүргэх үү”, “Т.Уранболор: Иргэдэд ойр, эрх зүйн үйлчилгээний жил болгон зарласан”, “Төрийн ордныг шинэчлэхэд 42.4 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзжээ”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжихэд бэлэн болжээ”, “Н.Номтойбаяр: Хаан, Төрийн банктай гэрээ хийж, тэтгэвэрийн зээлийн хүүг 15 хувь болголоо” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Хүнээ биш түүхий нүүрс хотод оруулахыг хориглоё”, “Н.Номтойбаяр: Хуурамч бичиг баримтаар тэтгэвэр авдаг нь батлагдсан”, “Гамшигтай тэмцэх төрийн гарц”, “Бээжин аргаарын бохирдолтой ийн тэмцэж байна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Тэтгэвэрийн зээлийн хүү буурлаа”, “Сунасаар сунасаар”, “Н.Учрал: О.Баасанхүү гишүүнийг мэдэхгүйдээ тэгж ярьсан гэж бодохгүй байна”, “Монголын шилдэг жүдочид зодог тайлж, шинэ залуучууд хүч түрлээ”, “10 хоногийн дараа оюутны өвлийн “Универсиад” наадам хөшгөө нээнэ”, “Элэг бүхний төлөө”, “АНУ, Хятадын харилцаа дайн болох хэмжээнд хүрч болзошгүй”, “Э.Цэрэнбат: Талын түмэн адуу өвлийн баярыг гаднын хэвлэлүүдэд онцолж байна” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй