Шууд Chart

“CBS” телевизийн хамт олон нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа

2017-01-19 11:09:38

БНСУ-ын “CBS” телевизийн хамт олон, “Кёнги” аймгийн Олон улсын  хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-30-нд “Медиа” өргөн нэвтрүүлгийн сургалтыг зохион байгуулсан билээ. Уг сургалтанд МҮОНРТ-ээс зураглаач, сэтгүүлч, дууны инженер мэргэжилтэй дөрвөн уран бүтээлч оролцсон юм.  

Дээрх “Кёнги” аймгийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн бас нэг ажил нь МҮОНРТ-д 20 мянган ам.долларын өртөг бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх явдал байв.  

Үүнийгээ тэд өчигдөр МҮОНТ-ийн захирал Б.Оюунчимэг, ерөнхий продюсер Г.Ханхүү, ерөнхий найруулагч Ч.Чинбат нарт гардуулсан юм.

“CBS” телевизийг төлөөлж продюсер Жо Ки-Үн, Ли Чанхён нар байлцав. Тодруулбал телевизийн монтажны компьютер, “Canon” зураг авалтын камер, “Phantom 4” дрон зэрэг байсан юм.

Уулзалтын дараа тэд МҮОНТ-ийн монтажны өрөө, “600”-гийн студитэй танилцаж, сургалтанд оролцсон уран бүтээлчидтэй ярилцлага хийв.

'

Нийтэлсэн: У.Баярсайхан

“CBS” телевизийн хамт олон нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй