
Монгол Улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоол, Осол гэмтлээс сэргийлэх өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт тодорхой сэдэв дор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 15-аас ирэх сарын 28 хүртэл “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлагаас” уриан дор улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Манай улсын осол гэмтлийн нийт нас баралтын 13 хувийг тав хүртэлх насны хүүхдийн осол гэмтэл эзэлж байна. Үүний тэргүүлэх шалтгаан нь түлэгдэлт болжээ. 2016 оны байдлаар Гэмтлийн эмнэлэгт түлэгдэлтээр 4059 үйлчлүүлэгч түлэгдэлтийн улмаас яаралтай тусламж авсны 52.2 хувь буюу 2525 хүүхэд тав хүртэлх насных байжээ.
Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдийн 77 хувь нь халуун хоол, цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн ба дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн гуравдугаар зэргийн түлэгдэлтэй байсан аж.
Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие мах бодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай юм байна.
Хүүхдийн түлэгдэл эцэг эхийн хариуцлагаас шууд хамаарна | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.