Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Үндэсний цом” тэмцээн анх удаа футзаланд зохиогдож байна

2017-01-19 14:56:40
Error loading player: No playable sources found

Монгол Улсын Ерөхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн футзаланд анх удаа зохиогдож, Дархан-Уул аймагт өчигдөр нээлтээ хийлээ.

Анх 2008 оноос аймгуудын аварга шалгаруулах тэмцээн нэрээр зохиогдож эхэлсэн тэмцээн 2013 онд нэрээ “Үндэсний цом” хэмээн өөрчилж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох болсоноор улам өрсөлдөөнтэй, өргөн цар хүрээтэй явагдах болсон юм.

“Үндэсний цом” өнгөрөгч оны наймдугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод явагдсан нь анх удаа орон нутагт зохиогдсон тохиодол байлаа. Тэгвэл тус тэмцээнийг өдгөө Дархан-Уул аймаг анх удаа футзаланд зохиож байгаа гэдгээрээ бүр илүү онцлогтой болж байна.

“Футзалын үндэсний цом” тэмцээнд 18 аймгийн 300 гаруй тоглогч, дасгалжуулагч нар оролцож байгаа нь урьд өмнө гарч байгаагүй тоо юм.

“Футзалын үндэсний цом-2017” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, гүйцэтгэх Хорооны гишүүн Б.Батзаяа нар оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар лигийн төдийгүй үндэсний шигшээ багийн олон арван шилдэг хөлбөмбөгчидийн өлгий нутаг Дархан-Уул аймагт АХБХ-ны “Жижиг талбайн төсөл”-ийн 20x40 харьцаатай талбайг байгуулахыг албан ёсоор мэдэгдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Үндэсний цом” тэмцээн анх удаа футзаланд зохиогдож байна  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй